Хүүхдийн тэтгэлгийг нэг жил, 7 сарын хугацаатай төлөөгүй 5.288.000 төгрөгийн хуримтлал үүсгэж, зайлсхийсэн үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад 2.168.000 төгрөгийг төлсөн төлбөр төлөгч Б.С-д шүүхээс 20 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 40 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл ногдуулав. 0-11 нас хүртэлх хүүхдийг тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцдаг бол 18 нас хүртэл хүүхдийг тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 100 хувиар тэжээн тэтгүүлэхээр тогтоодог.
Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тухай бүр төлж хуримтлал үүсгэхгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: ШШГЕГ – банкны төлбөр барагдуулах газар
