Даунтай хүүхдүүд үргэлж инээмсэглэж явдаг


Даунтай хүмүүсийн ихэнх нь 21 дүгээр хромсом нь хоёр биш гурвалсан байдаг болохоор 3 дугаар сарын 21-ний өдрийг сонгож тэмдэглэдэг учиртай. Уг өдрийг 60 гаруй оронд тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргаж жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн даун синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байна.

Энэ өдөр бол тэднийг ойлгох, хүндлэх, хамтрах өдөр юм.

Нэмэлт хромсом нь баяр хөөр, инээмсэглэл өгдөг аз жаргалынх байдаг болохоор даунтай хүмүүст хоёр нүүр гэж байдаггүй, тэд өөрт тулгарсан бүхнийг яг л байгаагаар нь хүлээж авдаг.

Манай улсад энэ хичээлийн жилд цэцэрлэгт 134, ерөнхий боловсролын сургуульд 288, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад 12, насан туршийн суралцахуйн төвд 7 даунтай хүүхэд суралцаж байна.

Дауны синдром бол өвчин биш. Даунтай хүмүүс маш найрсаг, дулаан сэтгэлтэй, үргэлж инээж бусдад инээмсэглэл бэлэглэдэг, дэндүү сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэднийг дуртай, чаддаг зүйлээр нь хөгжүүлэхэд маш сайн амжилт гаргадаг.

Гадаад үзэмжээр нь тэднийг ялгаварлан гадуурхах, цэрвэх үзэгдэл бидний дунд оршсоор л байна. Сэтгэл гэдэг өнгөгүй атал ертөнцийг гэрэлтүүлэх хүчтэй. Энэ өдөр дэлхийн хүмүүс өөр өөр өнгийн оймс, тод хувцас өмсөж бид нэг ижил хүмүүс гэдгээ илэрхийлдэг. Энэ нь бусдадаа бид ч бас адилхан гэдгээ илэрхийлж байна гэсэн үг юм шүү!

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *