ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР


ХӨХ НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын 4 сарын 30. Бархасбадь гараг. Билгийн тооллын 14. Тэргүүн дагуул одтой, хех нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь 5:36-20:03. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биез энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвидна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *