ШАР ЛУУ ӨДӨР
Аргын тооллын 4 сарын 24, Сугар гараг. Билгийн тооллын 8, Найралт эх одтой, шар луу өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:47-19:54. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ серег муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл едер гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна.