Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор хариу арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж хэлэлцүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд:
- Хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бэлтгэж тасалдал үүсгэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангахад анхаарч ажиллахыг;
- Эмийн нөөцийг зохих түвшинд бүрдүүлэх, худалдан авах, нийлүүлэлтэд анхаарахыг үүрэг болголоо. Учирч болзошгүй эрсдэлд бэлэн байж, цэгцтэй, зохион байгуулалтын харилцан уялдаатай ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.
Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл хуралдлаа.
