Японы Мэргэжлийн сүмо бөхийн холбооны Банцүкэгийн зөвлөл өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Киришима Б.Лхагвсүрэнд озэки цолыг нь эргүүлэн олголоо. Тэр озэки цолоо алдсанаас хойш ийн 2 жилийн дараа эргүүлэн авав. Киришима Б.Лхагвсүрэн озэки цолоо алдаад буцааж авсан 6, Монголын 2 дахь сүмоч боллоо.
Киришима Б.Лхагвсүрэн сүүлийн 3 башёд дараалан сэкивакэ цолтой барилдаж, 34 даван, 50%-ийн амжилт гаргажээ. Түүгээр ч зогсохгүй Харү башёд 12 даваатайгаар түрүүлж, эзэн хааны цомыг 3 дахь удаагаа өргөсөн юм. Харү башёгийн 14 дэх өдөр түрүүлэх болзлоо хангасан тэрээр “Дайчин барилдааны шагнал” хүртсэн билээ.
