Татварын даргад авлига өгөхөөр оролдсон менежерийг 3 сая төгрөгөөр торголоо


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга З.Оргилд авлига өгөхөөр оролдсон “М” компанийн менежер Т-д холбогдох хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, шийдвэрлэлээ.

“М” компанийн менежер Т 2025 оны 11 дүгээр сард компанийнхаа зөрчлийн хэргийг ашигтайгаар шийдүүлж, татвар төлөхгүй байхын тулд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа хуулийн тасгийн дарга З.Оргилд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан, авлига өгөхөөр оролджээ. Т 5500 ам.доллар (20 сая) төгрөг цагаан өнгийн дугтуйнд хийж, З.Оргилын албан өрөөний ширээн дээр тавьжээ. З.Оргил өөрт нь авлига өгөхийг оролдсон энэ хэргийн талаар Авлигын эсрэг хуулийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу АТГ-т мэдээлсэн байна.

Түүний дагуу АТГ-рын Мөрдөн шалгах хэлтсээс Т-д эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн аж. Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2026.02.12-нд хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 3 сая төгрөгөөр торгожээ.

АТГ авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулж, авлигын эрсдэлийг бууруулах, авлигыг үл тэвчих үзэл төлөвшүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулдаг. Үүний үр дүн гарч, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн дарга З.Оргил төрийн албан хаагчийн авлигаас ангид байх зарчмыг ёсчлон дагажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *