Төрийн байгууллагад орогнож, бусдыг залилдаг этгээдийг баривчиллаа


Иргэн С “Хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамруулж өгнө” хэмээх зараар бусдыг залилж, 90 сая төгрөгийн хохирол учруулжээ. Мөн иргэдээс байрны урьдчилгаа нэрийдлээр 300 сая төгрөг авахаар тохирсон байсан аж.

Түүнийг ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс баривчиллаа. Тухайн этгээд дээрх аргуудаас гадна баримт бичиг хуурамчаар үйлдэн, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн барьсан орон сууцанд тусгай нөхцөлөөр хамруулж өгнө” хэмээн бусдыг төөрөгдүүлэн залилж байжээ. Тэр өмнө нь ажиллаж байсан төрийн байгууллагынхаа хонгилд удаан хугацаанд орогнож, өөрийгөө тэнд ажилласаар байгаа мэтээр бусдад ойлгуулан, ийм гэмт хэрэг үйлдэж байсныг цагдаагийн байгууллага тогтоожээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *