АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдана


УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулган, байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. тус намын бүлгээс өнгөрсөн намрын чуулганы хугацаанд УИХ-ын даргыг аль нэг намын дарга хашихыг болих тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Харамсалтай нь хуулийн төслийг намрын чуулганы болоод хаврын чуулганы аль альных нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүйтэй холбоотойгоор эсэргүүцлийн акц өрнүүлж байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын дарга Н.Учрал сөрөг хүчний дээрх шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэгвэл дөнгөж өнөөдөр АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэрээ “Н.Учрал өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөхгүй бол бид “огцруулах” арга хэмжээ авна” гэдгээ зарлалаа. Үүнтэй холбоотойгоор баасан гарагт тус намын бүлэг 10.00 цагаас ээлжит бусаар хуралдаж цаг үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, АҮЭБ-ийн сайдын танилцуулгыг сонсохоор болсон байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *