Н.Учралыг УИХ-ын даргаар үлдээх эсэхийг МАН-ын УЗ шийднэ


МАН-ын бүлгийн хуралд 52 гишүүн оролцож, УИХ-ын даргаар Н.Учралыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хурлын үеэр Н.Учрал “Би ирцгүй чуулган удирдаж чадахгүй. Цаашид УИХ-ын дарга хийхгүй” гэж мэдэгдсэн байна.

МАН-ын даргаар УИХ-аар удирдуулахгүй гэсэн АН-ын шаардлагатай холбоотойгоор МАН улс төрийн шийдвэр гаргахаар шийдэж буй нь энэ юм. Эрх баригч намын бүлгийн хурлаар УИХ-ын даргаар МАН-ын дарга үргэлжлүүлэн ажиллах эсэх асуудлыг намынхаа удирдах зөвлөлөөр шийдүүлье гэдэг шийдэлд хүрснээр өндөрлөсөн байна. МАН-ын УЗ-аас ямар ч шийдвэр гарсан бүлэг дагахаар болжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *