Оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийн цомын эздийг тодруулах “Мөнгөн мод 2025” наадам маргааш буюу 3-р сарын 27-нд УДБЭТ-т болно. Энэ жилийн наадамд 183 уран бүтээлч бүтээл, туурвилаа ирүүлснээс эцсийн шатанд 74 нь тунаж үлджээ.
Тус наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл, нэвтрүүлэг, соёлын дижитал бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг, соёл урлагийн судалгаа зэрэг төрөл тус бүрд шилдэг 1 уран бүтээл шалгаруулдаг уламжлалтай. Түүнчлэн найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн төрөл бүрд шилдэг 1 уран бүтээлч “Мөнгөн мод” цом эзнээр тодрох юм.
