Чөлөөт, сонгомол бөхийн ААШТ-д Монголын 23 тамирчин өрсөлдөнө


Чөлөөт болон сонгомол бөхийн ААШТ ирэх сарын 6-нд Киргизийн Бишкек хотод эхэлнэ. Тус тэмцээнд 350 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл 6 хоног үргэлжлэх уг тэмцээний салхийг сонгомол бөхийн тамирчид хагалж, чөлөөтийн эрэгтэйчүүд хаах аж. Тус тэмцээнд манай улсаас сонгомол бөхийн төрөлд  55 кг-д М.Даваабанди, 97 кг-д Г.Ганхуяг, 130 кг-д Б.Намбардагва нар өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн байна.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Г.Батнасан, 65 кг-д Б.Зэнээмэдэр, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д З.Сумъяабазар, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Б.Бямбадорж, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Б.Намбардагва нар өрсөлдөх нь.

Харин эмэгтэйчүүдээс 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Б.Отгонтуяа, 55 кг-д О.Ариунзаяа, 57 кг-д Б.Хулан, 59 кг-д Х.Болортуяа, 62 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-д Н.Нархажид, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан нар барилдана.

Ташрамд дурдахад, тухайн орны бөхийн холбооноос тодорхой шалтгааны улмаас тэмцээн эхлэхээс өмнө 72 цагийн дотор мэдүүлгээ өөрчлөх боломжтой аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *