Авлигын 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ


Прокурорын байгууллага 2026.03.25-ны байдлаар авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 37 хэрэг, хахууль авсан, өгсөн 13 хэрэг байна.  

Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн 7 хоногт (2026.03.16-20) анхан шатны шүүхээр 16 хүнд холбогдох 4 хэргийг шийдвэрлүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Тухайлбал:

– Д.Г нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс Улаанбаатар хот руу мод тээвэрлэхдээ дамжин өнгөрүүлэх шатны хяналтыг хийлгэхгүй байх давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан Б.Б-д 1,1 сая төгрөг, нийтийн албан тушаалтан Д.М-д 2,1 сая төгрөгийн хахууль өгсөн үндэслэлээр шүүхээс Д.Г-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2,8 сая төгрөгөөр торгох ял, Д.М, Б.Б нарт нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан;

– Э.Т нь бүртгэлийн байгууллагын ажилтнаар ажиллаж байхдаа Т.Д-ын гуйлтаар нэр бүхий 3 иргэний “иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр гаргуулан авах” ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 300,000 төгрөгийн хахууль авсан, мөн бүртгэлийн ажилтнуудын гуйлтаар нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхийг хууль бусаар гаргасан үндэслэлээр шүүхээс 7 хүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон, гэм буруутайд тооцож, тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 2,7-6 сая хүртэл төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулсан;

– В.М нь татварын байгууллагад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа ганцаараа болон мөн байгууллагын ажилтан Г.М, Б.Б нартай бүлэглэж, өөрийн болон бусад хүмүүсийн  татварын төлбөрийн ногдлын үнийн дүнг бууруулан бүртгэл үүсгэж, улсад төлөх татварын хувь хэмжээг бууруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр шүүхээс В.М, Г.М, Б.Б нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хязгаарлаж зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *