Азийн элсний спортынVI наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно


Азийн элсний спортын VI наадам ирэх сарын 22-ноос 30-ныг БНХАУ-ын Хайнан мужийн Саняа хотод болох юм. Тус наадамд наадамд шар тивийн 45 орноос 1,790 тамирчин оролцохоор байна.

Азийн элсний наадамд оролцогчдын тоогоор элсний гандбол, луут завь, жюү жицү, элсний волейбол, хөнгөн атлетикийн төрөл тэргүүлж байна. Элсний гандболын төрөлд 237 тамирчин бүртгүүлсэн аж. Бүртгэлээс үзэхэд Тайланд, БНХАУ, Филиппин, Энэтхэг болон Хятадын Хонконг хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй байна.

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 8 төрөлд 55 тамирчин оролцохоор болсныг Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ноос зарлав.

Тодруулбал,

  • Сагсан бөмбөг 3X3: Эрэгтэй баг дөрөв, эмэгтэй баг дөрвөн тамирчин
  • Хөнгөн атлетик: хоёр тамирчин
  • Элсний Гандбол: Эмэгтэй баг 10 тамирчин, эрэгтэй баг долоон тамирчин
  • Триатлон(Акуатлон): хоёр тамирчин
  • Жюү жицү: 12 тамирчин
  • Текбол: хоёр тамирчин
  • Элсний волейбол: Эмэгтэй баг дөрвөн тамирчин, Эрэгтэй баг дөрвөн тамирчин
  • Элсний бөх: дөрвөн тамирчин оролцох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *