АН: Шатахууны үнийг дагаад бусад юмны үнэ өсдөгийг ЗГ яаж болиулах вэ?


УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, шатахууны гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай нар уг асуудлыг АН-ын бүлэгт танилцуулж, гишүүдийн асуултад хариуллаа.

АН-ын гишүүд Засгийн газраас дотоодын зах зээл дэх шатахууны олдоц, хүрэлцээ, нөөц болон баримтлах бодлогын талаар асууж, шатахууны үнэ Дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байгаа энэ үед Засгийн газар зөв бодлого баримтлах ёстойг санууллаа. Мөн татварын бодлогоор шатахууны үнийг хэт өсгөхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг зөвлөсөн байна.

Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг. Энэ удаад ч ийм магадлал өндөр. Үүнээс сэргийлэх боломж, хэрвээ бүх юмны үнэ өсвөл буцаагаад буулгах талаар ямар арга хэмээ авахыг тодрууллаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *