Ж.Энхбаяр: УЗ-ийн шийдвэрийг бүх албан тушаалтан дагадаг


МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Уг хуралд суухаар ирэхэд нь Ж.Энхбаяр сайдаас дараах мэдээллийг тодрууллаа.

Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр:

-Танай намын бүлэг өчигдөр ямар асуудал ярилцаж, ямар шийдэлд хүрэв?

-Өчигдөр намын бүлгийн хурлаар нэлээд хэдэн асуудлыг олон талаас нь ярьсан. Намын Удирдах зөвлөл их хурлын чөлөөнд дээд удирдлагыг хэрэгжүүлж байгаа. “УЗ хуралдаж, улс төрийн шийдэл гарга. Гаргасан шийдвэрийг намын бүлэг 100% дагана” гэж шийдсэн. Түүний дагуу УЗ одоо хуралдаж, шийдвэр гаргана.

-Ерөнхий сайд ямар байр суурьтай байгаа бол?

-Мэдэхгүй.

-ЗГ тогтвортой байж үр дүн гарах юм биш үү? Нөхцөл байдал амаргүй байна шүү дээ.

-Амаргүй биш. Эрсдэлтэй нүүр тулж байна. Шатахууны үнийн өсөлт инфляцад өндөр нөлөөлнө. Иймд яаралтай иргэдийн орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжээ дэмжсэн арга хэмжээ авах ёстой.

-Танай намын гишүүд 2 тийшээ хараад суучихлаа. Одоо яах гэж байна вэ?

-УЗ-ийн шийдвэрийг намаас сонгогдсон, томилогдсон бүх албан тушаалтан дагадаг.

Намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэдгийг та дэмжих үү?

-Намын даргын шийдвэр улс төрийнх байдаг. Өнөөгийн цаг үед улс төрийн манлайлал УИХ-ын түвшинд байж, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгож, нам бодлогоо хэрэгжүүлэх нь зөв гэвэл УИХ-д байх нь зөв. Намын бодлогоо хэрэгжүүлээд, улс орноо удирдаад, хариуцлагаа хүлээх нь зөв гэж үзвэл намын дарга Ерөнхий сайд болох нь зөв.

Энэ шийдлийг өнөөдөр гаргана. Энэ цаг үед сонгуульд ялсан, эрх барьж байгаа намын дарга хариуцлагаа хэрхэн хүлээх вэ? Хаанаа байх нь зөв бэ гэдгийг бид ярилцана.

-Н.Учрал дарга хэрэв Ерөнхий сайд болбол дараагийн УИХ-ын дарга болох хүмүүсийн нэр дотор таных байна лээ.

-Мэдэхгүй ээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *