МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар:
-Намын УЗ өнөөдөр хуралдаж, тодорхой асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УЗ-д өгсөн. Улс орныхоо төлөө эр зориг гаргаж буй энэ хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. УИХ дахь намын бүлэг энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн.
УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо, чуулган өнөөдөр хуралдаж, энэ асуудалтай танилцах байх аа. МАН-ын бүлэг одоо хуралдаж, УЗ-ийн шийдвэрийг танилцуулна.
