4-р сарын эхээр цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй гарчээ


Цаг уур, Орчны шинжилгээний газраас  ирэх 4-р сарын цаг агаарын төлөвийг гаргажээ. Төлөвт 4-р сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, олон жилийн дуджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай. Харин хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цаг агаарын муудаж, салхи шуургатай байх магадлал өндөр байгаа аж.  Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6°С–аар хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас дулаан байх төлөвтэй байна.  Мөн  салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хүчтэй салхи шуурганы аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч, болзошгүй ой хээврийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *