Мотоциклтэй алга болсон малчин цэргийг дрон, нисдэг тэргээр хайж байна


Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч осолдсонбайж болзошгүй явдал Өмнөговь аймагт энэ сарын 25-ны өдөр гарчээ. Уг хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газар өнөөдөр мэдээллээ. Өмнөговь аймгийн … дугаар ангид үүрэг гүйцэтгэж байсан цэрэг 3-р сарын 25-нд 6-7 км зайтай бэлчиж байсан тэмээн сүргийг хураахаар мотоциклтой яваад сураггүй алга болоод байна. Түүнийг ирэхгүй удахаар нь суурийн ахлагч араас нь яваад олоогүй аж. Ингээд ангидаа мэдэгдэж, цэргийн ангиас эрлийн баг гаргасан ч бас олоогүй гэнэ. Иймд ХХЕГ-т мэдэгдэж, өнөөдрийн байдлаар 17 бүлгийн 82 хүн 12 машин, 17 мотоцикл, 6 дрон, 1 нисдэг тэргээр хайж байна. Уг эрэлд Баян-Овоо, Номгон сумын ЗДТГ, тус аймгийн Цагдаагийн газар, Хил хамгаалахад туслах бүлэг зэрэг холбогдох байгууллагууд багтжээ.
Уг газар нь хад асга, дов сондуул ихтэй, заган ойтой. Эрэлд тухайн цэргийн ар гэрийнхэн, сумдын ард иргэд сайн дураар оролцож байгаа аж.
“Алга болсон цэрэг алба хаах хугацаандаа , ёсзүй, сахилга батын доголдол гаргаж байгаагүй, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан алба хаагч” гэж ХХЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа У.Пүрэвсүрэн мэдээллээ. Түүнийг төөрсөн эсвэл осолдсон, гэмтсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *