Н.Учрал шинээр байгуулах засгийн газартаа Г.Занданшатарыг урьжээ


МАН-ын Бага хурал Н.Учралыг Засгийн газрын тэргүүнээр томилох саналыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нэр дэвшүүлж байгаагаа зарласан. Заалнаас өөр хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх санал гараагүй бөгөөд бага хурлын гишүүд саналыг дэмжих эсэхээ нууцаар санал хураалгаж байна. Намын дарга Н.Учралын зүгээс шинээр байгуулах засгийн газартаа ажлаа өгч байгаа Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Занданшатарыг урьж ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Бага хурлаар хэлэлцэх эхний асуудал нь намын даргаа Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжих эсэх асуудал юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хууль зүйн сайд асан Ц.Нямдорж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг муу ажиллаж байна гэх шүүмжлэл илэрхийлсэн гэнэ. Гэхдээ эрх баригч намын бага хурлын тухай албан мэдээллийг танилцуулаагүй байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *