Гаалийн бүрдүүлэлт, үнэлгээ, ангилалд хиймэл оюун ашиглахаар туршиж байна


Гаалийн үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлд гаалийн бүрдүүлэлт, үнэлгээ, ангилалд эхний ээлжид хиймэл оюун ашиглаж, 9-р сард эхний үр дүнгээ үзэх төлөвлөгөөтэй байгааг Гаалийн Ерөнхий газар мэдээллээ. Гаалийн бүрдүүлэлтийн цахим системд хурд болон тоон гарын үсэг гэх мэт системээр дамжин нэвтэрдэг. Өнөөдрийн байдлаар 43.2 тэрбум ам.долларын дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг иргэд, аж ахуйн нэгжүүд гаалийн системд бүртгүүлжээ. Тэгвэл гаалийн байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор гаалийн бүрдүүлэлт, бараа тодорхойлолтод хиймэл оюун ухаан ашиглах технологийг нэвтрүүлэх ажилд “Койка” олон улсын байгууллагаас 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Гаалийн Ерөнхий газарт олгожээ. Одоогоор гаалийн байгууллага бараа тодорхойлолтод хиймэл оюун ухаан ашиглах аргыг туршиж эхлээд байна. Цаашид гаалийн байцаагч, үйлчлүүлэгч нарын хамгийн их төөрөгддөг бараа бүтээгдэхүүнд хиймэл оюун ухаан ашиглахаар төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *