Хилийн боомтуудын 2026 оны дөрөвдүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарийг Хил хамгаалах ерөнхий газар мэдээллээ. Уг хуваарьт агаарын болон Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтуудын ажиллах горим, түр хаах өдрүүдийг тусгасан байна.
- “Чингис хаан” олон улсын нисэх буудлын боомт олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Монгол–Оросын хилийн боомтууд:
- Алтанбулаг авто замын боомт өдөр бүр 24 цагаар ажиллана.
- Сүхбаатар, Эрээнцав (төмөр зам) боомтууд олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу нэвтрүүлнэ.
- Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх зэрэг авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
- Ульхан боомтыг дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд (ОХУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяр) түр хаах зохицуулалт хийнэ.
Монгол–Хятадын хилийн боомтууд:
- Замын-Үүд (төмөр зам) боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.
- Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд (авто), Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга зэрэг авто замын боомтууд Дөрөвдүгээр сарын 5-нд (БНХАУ-ын ханш нээх өдөр) түр хаана.

