Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна


“Дэлхийн эмч нарын өдөр” өнөөдөр /2026.03.30/ тохиож байна. Энэ өдрийг 1933 онд АНУ-д анх удаа тэмдэглэж байсан ба 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болжээ. Дэлхийн эмч нарын өдөр улс орны хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *