УИХ-ын дарга болох нууцхан мөрөөдөлтэй 4 эрхэм


УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болгох парламентын шат шатны хэлэлцүүлэг өнөөдөр өрнөнө. Тэгвэл түүний оронд хэнийг парламентын дарга болгох вэ гэдэг марафон эрх баригч намын бүлэг дотор өрнөөд байна. Спикер болох мөрөөдөлтэй хэд хэдэн хүн горилж байгаа юм.

УИХ-ын дарга болохоор хэмжээ хэмжээндээ хор хутгаж байгаа гишүүдээс танилцуулъя. Огцорч байгаа Тэргүүн шадар сайд Жадамбаагийн Энхбаяр Ерөнхийлөгчийн талаас дэмжлэгтэй гэдэг утгаараа УИХ-ын даргад нэр нь яригдаж байгаа бол парламентад олон жил суусан Сандагийн Бямбацогт бусад нэр дэвшигчээсээ харьцангуй нэр цэвэр хэмээн пи-араа цахим орчинд хийгээд эхэлжээ.

УИХ-ын экс дарга Д.Амарбаясгалангийн талаас Сайнбуянгийн Амарсайханыг УИХ-ын даргад зүтгүүлж байгаа бол аль эртнээс “Спикер болно” хэмээн ил далд мөрөөдөж явдаг Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг ч мартаж болохгүй.

Ямартай ч парламентаар УИХ-ын дарга Н.Учралыг огцруулах асуудлыг хэлэлцсэний дараа дараагийн спикер хэн байхыг шийдэх асуудал яригдана. Гэхдээ одоогоор дээрх 4 эрхмийн чухам хэн парламентыг үргэлжлүүлэн удирдах нь хараахан тодорхой биш байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *