Саяхан УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг МАН-аас хөөх санал гаргаж байсан Н.Учрал өнөөдөр түүнтэй эвлэрчээ. Түүний тэргүүлэх Засгийн газарт УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 3 хүнээ сайдаар тавихаар тохирсон байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очирыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан тушаалд томилно. УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болгохоор тохирчээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Л.Мөнхбаатар буцан ирж, дахиад ХЗДХ-ийн сайдаар ажиллах юм байна. Түүнийг Г.Занданшатар уг албан тушаалаас чөлөөлж, Б.Энхбаярыг оронд нь тавьсан. Чөлөөлөгдсөнөө ч мэдээгүй Л.Мөнхбаатар ийн буцан ирж байна.
