МАН-ын бага хурал бямба гарагт Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг сонголоо. Уг хурлаас УИХ дахь намынхаа бүлгийн гишүүдэд ЗГ-ыг дэмжиж ажиллах үүрэг өгчээ.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар:
-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд намын дотоод эв нэгдлийг сахиж, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн, Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулах, намын даргын тэргүүлж байгаа Засгийн газрын бодлого үйл ажиллагааг дэмжиж, ажиллахыг үүрэг болголоо.
