Үе уламжлан төр түшилцэж яваа “ханхүү” нарын гол төлөөлөл Н.Учрал Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын талыг танхимдаа улираан ажиллуулахаа мэдэгдээд байна. Танхимаа хэрхэн бүрдүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч тэрээр намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон нөхдийг сайдаар тавихгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа юм. МАН-ын тамгыг гардсан өдрөө л тэр лифтээр өгсөж, тооноор орж ирэгсдэд давуу байдал олгохгүй гэдгээ зарласан. Яг энэ зарчмаа Ням-Осорын Учрал танхимаа бүрдүүлэхдээ баримталж байна.
Парламентад суудалтай нам, эвслүүдээс ганцхан АН-ыг үлдээж, Засгийн газрынхаа танхимыг бүрдүүлэх нь тодорхой болоод байгаа Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал нөгөөдөр буюу ирэх лхагва гарагт Засгийн газрынхаа шинэ бүтцээр хуралдана гэсэн мэдээлэл гараад буй.
