Н.Өсөхбаяртай холбогдох допингийн маргааныг шийдвэрлэх хурал болно


 “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд улс орон даяар нийт 140 бөх шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээгээр  Улсын наадамд барилдсан бөхчүүдээс 2 бөхөөс мөн аймгийн наадамд барилдсан 10 бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн. Тодруулбал, Улсын баяр наадмаар найм давж үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допинг төрлийн бодис илэрснээр  улсын гарди цолыг нь хураасан. Мөн дөрөв давсан Хэнтий Аймгийн Арслан Н.Баяржаргалаас допингийн төрлийн бодис илэрсэн юм.

Үүнтэй холбогдуулан Н.Өсөхбаяр өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлж байсан.

Тэгвэл Монголын олон улсын ба спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс Н.Өсөхбаяртай холбогдох допингийн маргааныг шийдвэрлэх хуралдааныг 4-р сарын 9-нд хийхээр төлөвлөжээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *