Иран улс дайны үеийн хамгаалалтын үүрэгт ажилд хүүхдүүдийг ашиглаж байна гэж гэрчүүд мэдээлжээ. 11 настай хүү Техран хотод аавтайгаа хамт аюулгүй байдлын харуулын үүрэг гүйцэтгэж байгаад Израилын агаарын дайралтад өртөж амиа алдсан хэрэг олон нийтийн анхаарлыг татаж байна.
Амиа алдсан 11 настай Алиреза Жафари хүүгийн ээж Садаф Монфаред “Hamshahri” сонинд өгсөн ярилцлагадаа нөхөр, хүү хоёр нь Ираны “Басиж” бүлэглэлийн цэргийн ажиллагаанд сайн дураараа тусалж, Техран хотын иргэдийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаад 3-р сарын 11-нд амиа алдсан тухай ярьсан байна.
Өнгөрсөн 7 хоногт Ираны Исламын хувьсгалт гвардын корпусын нэгэн албан тушаалтан Ираны “Fars News Agency” сонинд өгсөн ярилцлагадаа тухайн бүлэглэл 12 болон түүнээс дээш насны “сайн дурынхныг” бүлэгтээ элсүүлдэг тухай мэдээлжээ. Ираны нийслэл Техран болон бусад хотын аюулгүй байдлын харуулын үүргийг галт зэвсэгтэй хүүхдүүд гүйцэтгэж харагдах болсон гэж гэрчүүд BBC сонинд мэдээлсэн юм.
Гадаадын хүний эрхийн байгууллагууд Алиреза хүүгийн үхлийн талаар сурвалжилж байна. Курдистаны хүний эрхийн байгууллага “Hengaw”-ын мэдээлснээр амиа алдсан Алиреза Жафари хүү 5-р ангийн сурагч байв.
Эх сурвалж: BBC
