Залуухан Ерөнхий сайд Н.Учрал танхимаа бүрдүүлж чадахгүй намынхаа ах нарын дундаас томилгоогоо хийж чадахгүй таг гацаанд орлоо. Өнөөдөртөө багтааж УИХ дахь намын бүлгээ хуралдуулж асуудлыг шуурхайлна гэж тэрээр мэдэгдсэн ч одоогийн байдлаар МАН-ын удирдах зөвлөлийн хурал ч ороогүй байна. Хэрэв удирдах зөвлөл хуралдчихвал араас нь бүлгээ хуралуудж улмаар өнөө оройдоо УИХ-ын чуулганыг хуралдуулах тухай яриа гарч байсан ч энэ төлөвлөгөө хэрэгжихгүй нь бололтой.
Оройн 18.00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаагүй, бүлэг хуралдах цаг тодроогүй байна. Гэхдээ одоо яригдаж байгаа сургаар маргааш буюу пүрэв гарагт чуулган хуралдаж УИХ-ын даргын томилгоог сайд нараас өмнө хийх гэнэ. УИХ-ын даргад эрх баригч намын бүлгээс С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Б.Жавхлан, С.Амарсайхан нарын нэрс яригдаж байгаа юм. МАН-ын бүлэг доторх энэ өрсөлдөөнд Н.Учралыг танхимаа бүрдүүлэхэд гацаа үүсгээд байгаа асуудл болж байна.
