Удаан хугацаанд эзэнгүй байсан төр засаг өнөөдрөөс гацаанаас гарч эхэлж байна. УИХ-ын даргаа томилсны дараа парламентаар Н.Учралын Засгийн газрыг танилцуулахаар хүлээж байна. Дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөл ахин хуралдаж дууслаа. Тун удахгүй чуулганд Н.Учрал танхимынхаа сайд нарыг танилцуулна.
Сайд болох амбицтай гишүүдтэйгээ бүтэн 7 хоног тохиролцсоны эцэст Н.Учрал танхимаа бүрдүүлэх бололцоо нь сая бүрдэж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар:
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
- Шадар сайд Н.Номтойбаяр
- Шадар сайд Т.Доржханд
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр
- Сангийн сайд З.Мэндсайхан
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
- Эрчим хүчний сайд Б.Найдалаа
- Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
- Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин
- Соёл, спорт аялал жуулчлал залуучуудын сайд Ж.Алдаржавхлан
- Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Бат-Эрдэнэ
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут
Зарим эх сурвалж Сангийн сайдад Г.Тэмүүлэнг, Цахим хөгжил, инновацын сайдад Л.Мөнхбаатар, Хууль зүйн сайдад Б.Баярбаатар нарын нэрсийг дурдаж байна. Гэхдээ сайдад горилогчдын нэрс тун удахгүй хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар албажина. Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар ямар сайд нартай танхим болохыг хамтдаа ажиглацгаая.
