51 сая ам.долларын бондын өр төлөх үлджээ


Гадаад валютын улсын нөөц энэ оны 3 дугаар сард 7.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 380 сая ам.доллароор өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Энэ нь валютын төлбөртэй импортын 8.4 сар, бараа үйлчилгээний импортын 5.6 сарын хэрэгцээг хангах, богино хугацаат гадаад өрийг 275 хувь хаах түвшинд байна. Нөөц өсөхөд гадаад валютын орох урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Экспортын орлого өмнөх оны мөн үеэс 317 сая ам.доллароор өсөж, импортын төлбөр 43 сая ам.доллароор буурснаар төлбөрийн тэнцэл сайжирлаа. Үүний зэрэгцээ Монголбанкны валютын зах дахь цэвэр интервенц өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор буурсан нь бодлогын үр нөлөөг илтгэж байна.

Засгийн газрын гадаад өрийн ойрын дарамт бага хэвээр байна. 2026 оны 3 дугаар сард 500 сая ам.долларын “Сенчири-5” бондыг амжилттай арилжиж, өмнөх бондуудын хүүгийн зардлыг бууруулсан. Энэ онд төлөх бондын үлдэгдэл 51 сая ам.доллар байна.

Цаашид экспортын орчны төлөв эерэг байна. Нүүрсний эрэлт нэмэгдэх хүлээлт, зэсийн үнийн өсөлт, мөн БНХАУ-ын үйлдвэрлэлийн идэвхжил сэргэж буй нь манай экспортын орлогыг дэмжихээр байна гэж УИХ-ын даргад Монголбанкны ерөнхийлөгч танилцуулжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *