Дорнод, Хэнтий аймагт гарсан 3 түймрийг унтраахаар ажиллаж байна


Улсын хэмжээнд өнөөдрийн нэг түймрийг цурамд оруулж, хоёр түймрийг унтраахаар  байгаа талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Баянбүрд” гэдэг газар 10:15 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Харин Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн “Уртын хадаг” гэдэг газар 11:30 цагт гарсан хээрийн гал түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газар, Мөрөн, Хэрлэн сумын Өлзийт тосгоны Мэргэжлийн ангийнхан ажиллаж, 13:20 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хоёр хярт” гэдэг газар 11:45 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Чойбалсан сумын Мэргэжлийн ангийнхан тус тус ажиллаж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *