2026 оны 3 дугаар сарын байдлаар нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн тоог дүүрэг тус бүрээр авч үзвэл:
- Баянзүрх дүүрэгт 2350,
- Баянгол дүүрэгт 1777,
- Хан-Уул дүүрэгт 1613,
- Сүхбаатар дүүрэгт 1499,
- Сонгинохайрхан дүүрэгт 1337,
- Чингэлтэй дүүрэгт 1197,
- Багануур дүүрэгт 95,
- Налайх дүүрэгт 90,
- Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгджээ.
Эдгээрээс хамгийн их гэмт хэрэг Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бол хүн амын төвлөрөл багатай алслагдсан дүүргүүд болох Багахангай, Налайх, Багануурт гэмт хэргийн тоо харьцангуй цөөн байна.
Ерөнхийд нь авч үзвэл, гэмт хэрэг хүн амын нягтаршил, хөдөлгөөн ихтэй бүсүүдэд их гардаг хэвээр байна. Энэ нь урьдчилан сэргийлэх ажиллагаа, камержуулалт, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх шаардлага байгааг харуулж байна.

