З.Мэндсайхан: Татварын өрнөөс болж, битүүмжилсэн 35 мянган дансыг нээнэ


Татварын өрөө төлөөгүйгээс болоод хуулийн дагуу дансаа битүүмжлүүлсэн 12.150 аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгжийн хэрэглэдэг 35 мянган дансыг нээх ажил үе шаттай хэрэгжиж эхэлжээ. Татварын өрөө төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн арилжааны 6 банкан дахь дансыг өнөөдрийн байдлаар нээсэн байна. Ахин 6 банкан дахь дансыг нээх ажил өрнөж байгааг Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ.

Татварын өрөө төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн дансыг Татварын хуулийн дагуу битүүмжилдэг. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгааг харгалзан үзэж, дансаа хаалгасан аж ахуйн нэгжүүдэд Ерөнхий сайд 1 сарын хугацаатай боломж олгож буй. Хэдийгээр хуулийн дагуу татвараа төлөх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд олон байгаа ч Засгийн газраас олгож байгаа 1 сарын хугацааг боломж болгон ашиглаж, үйл ажиллагаагаа эргэн сэргээх боломжтойг албаны хүмүүс сануулсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *