Хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан анхааруулах тэмдэг, мэдээллийг байршуулна


Судалгаагаар нийслэлийн есөн дүүрэгт 1553 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас 460 нь огт стандартадгүй.  600 гаруй нь стандартыг 70 хувьтай хангаж байгаа гэж үзжээ. Тоглоомын талбайн стандарт хангагдаагүйн улмаас 2022 онд тоглоомын талбай дээр бэртэж гэмтсэн хүүхдийн тоо 1000 гаруй байсан бол 2023 онд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн харамсалтай тоо баримт бий. Иймээс хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөхдөө насны онцлогоос хамаарч 06-23 сартай, 2-5 настай, 5 наснаас дээш хүүхдүүдэд зориулагдсан гэж 3 ангилсан байна. Мөн цаашлаад хүүхдийн аюулгүй орчинд тоглох эрхийг хангах зорилготой “Аюулгүй Монгол хүүхэд” төслийн хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачилан 9 дүүргийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч байна.

Дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэр дэх тоглоомын талбайн нөхцөл байдалд үнэлгээ хийж, стандарт шаардлага хангахгүй, элэгдэж эвдэрсэн, осол гэмтэл үүсгэх эрсдэлтэй тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм.

Мөн тоглоомын талбайн орчны аюулгүй байдлыг хангах үүднээс, 

-Гэмтэл бэртлээс сэргийлэх зориулалттай зөөлөвч, хамгаалалтын гадаргууг нэмэгдүүлэх

-Хяналтын камер, гэрэлтүүлгийг сайжруулах

-Стандартын шаардлага хангасан тоглоомын хэрэгсэл суурилуулах

-Хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан анхааруулах тэмдэг, мэдээллийг байршуулах зэрэг ажлуудыг зохион байгуулна.

-Гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулахаар зорьж байна.

-Энэхүү ажлын үр дүнд хүүхэд эрүүл, аюулгүй орчинд тоглож хөгжих нөхцөл бүрдэж, осол гэмтлийн эрсдэл буурах ач холбогдолтойгэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мэдээллээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *