С.Бямбацогт УИХ-ын дарга болохын тулд их хурлын АН-ын бүлэгтэй тохирсон хуулийн төсөл өнөөдөр чуулганаар хэлэлцэгдлээ. Парламентын дарга нам бус байх хуулийн зохицуулалтыг эрх баригчид тодорхойгүй шалтгаанаар өнгөрсөн намраас хойш хэлэлцэх асуудлын дараалалд оруулалгүй байсаар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх нь яригдах боломж бүрдсэн юм. Гэвч чуулганы ирц хангалтгүй байсантай холбоотойгоор хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг маргааш болтол хойшлууллаа.
Х.Тэмүүжин нарын 17 гишүүн өргөн мэдүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийн талаар хууль санаачлагчаас гишүүд асуулт асууж хариулт авсанаар пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
