Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” киноны гол дүрд тогложээ


“Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас бүх кинотеатраар гаргана. “Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” кинонд Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа гол дүр бүтээсэн байна. Тэр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд анх тоглосноор жүжигчний гараагаа эхлүүлсэн юм. Түүнээс хойш “Миний эхнэр тагнуулч”, “Шуугиан таригч”, “Манан зүсэгч”, “Күүл аав” гэхчилэн хэд хэдэн кинонд туслах болон гол дүрд тогложээ. Тэрбээр дахин “Хувьсал” продакшнтай хамтран, жүжигчний хувиар ийнхүү дэлгэцнээ эргэн ирж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *