Цэцэрлэг барих ёстой газар дээр 16 давхар орон сууц бариад, зарчихсан байжээ


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахаа больсон улсын цэцэрлэгийн барилгыг 2020 онд нураажээ. Уг газар дээр цэцэрлэг барихаар тендерт шалгарсан нэр бүхий аж ахуйн нэгж төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд нөлөөлөн,  барилгын зураг төслийг хууль бусаар өөрчлүүлж, батлагдсан барилгын зурагт дахин магадлал хийлгэжээ. Ингээд 16 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барьж, 2025 онд ашиглалтад оруулсан байв. Уг орон сууц, үйлчилгээний талбайгаа зарчихсан хойно нь төрийн байгууллагууд мэджээ.  

Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байна. Уг орон сууцны 1, 2-р давхарт цэцэрлэг байгуулахаар уг барилгын зураг төслийг өөрчилсөн албан тушаалтан, барилгын компанийн захирал хоорондоо амаар тохирсон гэнэ. Гэвч энэ талаар холбогдох баримт бичигт огт тусгаагүй нь нотлогджээ. Ийнхүү 125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих газарт 16 давхар орон сууц барьж зарсан энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4, 18.6-р зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *