Жолооч нар tpay.gov.mn-ээр торгуулиа төлөөрэй


2026.01.10-наас хойш Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нар торгуулиа tpay.gov.mn саитаас шалгах, төлөх боломжтой. Энд машины эзэн регистрийн дугаар, эсвэл машиныхаа улсын дугаар, эсвэл торгуулийн хуудасны зөрчлийн дугаарын аль нэгийг оруулж шалгана. Гэвч улсын дугаар бичих хэсэг нь одоогоор ажиллахгүй байна. Харин тээврийн хэрэгслийн эзэмшигч регистрийн дугаараа оруулахад торгуулийн мэдээлэл гарч ирж байлаа. Нэхэмжлэхийн дугаар гэсэн 17 оронтой цэнхэр тоон дээр дарвал, QR код, банкны аппликэйшнүүд гарч ирнэ. Түүний аль нэгээр торгуулиа төлөөрэй.

Үүнээс өмнөх торгуулийг “Гэрэгэ” киоск, autobox.mn, “Smart car”, “И-Монголиа” системээр шалгаарай.

Харин улс хооронд, хот хооронд постоор нэвтэрсний төлбөрийг roadpay.mn саитаар шалгаж, төлөх юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *