Урлагийн гавьяат зүтгэлтэн, олон улсын “Норд арт” фестивалийн гранпри шагналт уран барималч А.Очирболдын “Эр хоёр загал” уран бүтээлийг Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын Бенчакитти паркт байрлуулжээ. Тус улс дахь Монгол Улсын ЭСЯ ийм санаачилга гаргасан аж.
“Эр хоёр загал”-ыг “Чингисийн эр хоёр загал” туужаас сэдэвлэсэн байна. А.Очирболд энэ бүтээлээрээ Монгол Улс, Тайландын Хаант Улсын харилцан ойлголцол, зэрэгцэн оршихуйг бэлгэджээ.
Бенчакитти цэцэрлэгт хүрээлэнд 7 хоногт 13,000-15,000 орчим хүн зугаалж, спортоор хичээллэдэг. Бангкок хотын төв хэсэгт байрлах томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн нэг аж.
