Энэ 7 хоногт чуулганы ирц бүрдэх болов уу?


Өнөөдөр хуваарь ёсоор их хуралд суудалтай нам эвслийн бүлгүүд хуралдана. Энэ 7 хоногт чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудад бүлгүүд ямар байр суурь баримтлахаа хэлэлцэж санал солилцдог уламжлалтай. Өнгөрсөн баасан гарагт чуулганы ирц хүрээгүйтэй холбоотойгоор хэлэлцсэн хуулийн төслүүдийн олонход санал хураалт явуулаагүй. Олон хуулийн төслийн санал хураалтыг ирэх пүрэв гарагт явуулахаар хойшлуулсан билээ. Тэгэхээр намын бүлгүүд өнөөдрийн хурлаараа юун түрүүнд гишүүддээ чуулганы үйл ажиллагаанд хариуцлагатай оролцож ирцээ бүрдүүлэхэд анхаарал хандуулах болов уу гэдэг хүлээлт үүсээд байна.

Парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг АН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслөөр завсарлага авсан. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг чуулганаар өрнүүлж дууссан бөгөөд гишүүдээс дэмжих эсэхээр санал хураах л дутуу байгаа юм. Тэгвэл АН-ын бүлэг өнөөдөр ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд ямар байр суурь баримтлахаа нэгтгэх болов уу гэсэн хүлээлт байгаа юм.

Харин эрх баригч намын бүлэг болоод хүн намын зөвлөл ямар асуудлаар байр сууриа нэгтгэх нь одоогоор тодорхой биш байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *