Шунхлай группийн Ерөнхийлөгч П.Батсайханд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ


Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Шунхлай группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Монгол Улсын чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх, үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийг олон улсын түвшинд хүргэх, үндэсний хэмжээний группийг үүсгэн байгуулан, олон мянган хүнийг ажлын байраар ханган, газрын тос, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбаруудад үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн, дэвшилт техник, технологи инновацыг нэвтрүүлж, малчид фермерүүдийн тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэн улс эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Шунхлай группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.