Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Нэг жилийнхээ босгон дээр яагаад ийм сорилтод орчхов оо. Хүүхдийн цүнхний төдий асуудал мөн үү биш үү? Үүнд хариулах хэрэгтэй байх.
Сонгуулийн дараа хамтарсан. Хамтарсан Засгийн газрын бүх зүйлийг буруу гэхгүй. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвар муудсан, ядууралд хүрсэн.
Ардчилсан намаас 8 сайд Засгийн газарт орж ажилласан. Эдгээр 8 сайдаа үнэхээр хүнд нөхцөлд сайн ажилласан гэдгийг энд хэлмээр байна. Та нар ялагдчихаад юу хийдэг юм гэж шүүмжилж байсан. Гэсэн ч манай 8 сайд чадахаасаа чадахгүй хүртэл үнэхээр хичээж, ажилласан гэдгийг Монгол даяараа харсан.
Бодлогын асуудлаас нэгийг ч унагаасан зүйл байхгүй. Мэдээж байр суурь өөр байдаг ч өнгөрсөн хугацаанд АН-ын бүлгийн хурлаар бодлогын томоохон асуудлуудыг бүгдийг нь дэмжээд явж байсан. Урьж оруулчхаад, гэрээгээ дүгнэлгүй, хөөж гаргачхаад ийм зүйл болсон.
Ардчилсан намын бүлэг “Тоглоом тоотой нь” дээр гэдэгчлэн ийм шийдвэр гаргасан гэдгийг хэлье.