Л.Оюун-Эрдэнэ: Ордон өөрөө хуваагдмал байгааг би мэдэж байсан


Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн, Ерөнхий сайдаас асуулт асууж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ордон өөрөө хуваагдмал байгааг би мэдэж байсан. Тийм учраас би энийг ярилцсан. Би намынхаа ч, АН-ын гишүүдтэй уулзахдаа ч байнга л энийг хэлж байсан. Буруу ойлголт явж байна шүү. Би АН, ХҮН-д хайртай болчихсондоо тэгж их цаг гаргасан юм биш. Энэ ажил явасай гэсэндээ л тэгсэн. Би гуйж ч үзсэн. Бухимдаж ч үзсэн. Олон эрх ашгийн гомдол нийлээд, хамгийн том мега төсөл явж байгааг ч харахаа больчихдог юм байна лээ. Жагсаалтан дээр би амаа алгадуулж байгаа. ХҮН намынхан хэлж байгаа. Цогтгэрэл дарга ч бас хэлж байгаа. Хэрвээ танай нам олонх болоогүй бол ийм зүйл болохгүй байсан шүү дээ гэсэн.

УИХ-ын даргаар АН-аас тавиад явах хэрэгтэй гэсэн санал гарч байсан. Олонх болчихсон учраас тийм боломж байгаагүй.

Би албан тушаалд хоргодоод байгаа ч юм алга. Зөв зүйлийг үргэлжлүүлэх хэрэгтэй юм аа. Ард түмэн энэ 126-г дэмжсэн. Зөв агуулгаар цаашаа явчхаасай гэж бодоод байгаа болохоос хувь хүнийхээ үүднээс царай алдаад, гуйгаад хоргодоод байгаа юм алга. Одоо байгаа байдал дордох эрсдэл байгаа учраас би ярьж байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *