Гашуунсухайт-Ганцмод дээр 1 компанийг оруулахгүй байхаар 2 улсын ЗГ тохирсон


Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн, Ерөнхий сайдаас асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

-Сүүлийн үед баялгийн хөрөнгийн зарцуулалт, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих гэсэн далд санаархал ЗГ-ыг огцруулах том шалтгаан болсон гэж гадуур ярьж байна. Таны хувьд амаргүй байсан зүйл чинь юу юм бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ухаахудагтай холбоотой асуудлыг УИХ руу тогтоол болгоод ЗГ өргөн барьсан. Энэ асуудал бол маш том доргилт өгдөг юм байна лээ. Одоо их хурал дээр байгаа. Та бүгд хэлэлцэх байх. Яалт ч үгүй л улсын хэмжээний бяртай юм. Өмнө нь “Эрдэнэт”-ийн 49%, Эрдэнэбилэг гэдэг хүнтэй тулж байлаа. Ийм хэмжээний асуудал үүсэж байсангүй.

Гашуунсухайт-Ганцмодтой холбоотой асуудал дээр 2 улсын ЗГ хоорондоо 1 компанийг оруулахгүй байхаар тохирсон. Энэ том доргилт өгсөн. Том юм. Хүчтэй юм. Энэ дээр нөлөө бүхий улстөрчид нийлээд блоколчхоор ордон дотор яалт ч үгүй хүч алдаж байна.

Олон жил бугшсан энэ асуудлаа бүтэн шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдал руу улс төрийн зураг өөрөө орж байна, харамсалтай нь. Энэ нь дарангуйллыг бий болгодог. Гишүүд мэдсэн ч хэлье гэсэн үгээ хэлж чадахгүй байх, мэдэж байгаа атлаа ард нь тохироо хийх, ийм л асуудлаас сэргийлэх гэсэндээ уг нь парламентыг өргөтгөсөн. Энэ нь зөв эсэхийг цаг хугацаа харуулна. Буцаад бид олигорх бүтэц, хэдхэн хүний дохиураар шийдвэр гаргадаг төр үүсвэл эд хөрөнгө хэт цөөнхөд төвлөрөөд, энэ нь нийгмийн том донсолгоо бож хувирна. Энэ нь парламентын засаглалыг хүчгүйдүүлнэ. Парламент өөрөө асуудлаа шийдэж чадахгүй хэмжээний бядгүй болно. Гүйцэтгэх засаглал асуудлаа шийдэж чадахгүй болно. Үүн дээр эрхэм гишүүд та бүхэн гал авч байгаа хүнээ дэмжихэд нь дэмжээд, зэмлэхэд нь зэмлэж байх нь Монголын ирээдүйд чухал шүү.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *