Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн, Ерөнхий сайдаас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх санал хураалтыг нээлттэй, шударга явуулж өгөөч гэж зарчмын санал гаргаж байна. Үүнийг гишүүд дэмжээсэй гэж хүсмээр байна. Нууцаар, цаасаар гэсэн юм байхгүй шүү. Үндсэн хуульд нээлттэй хэлэлцэнэ гэж заасан байгаа. Төрийн байгуулалтын хороо сая нууцаар санал хураасан нь буруу. Үндсэн хуульд заасан ил санал хураах зарчмыг нууцаар оруулж болохгүй шүү гэдгийг хуульчийн хувьд хэлж байна. Үндсэн хуулиас давсан дэгийн хууль гэж байхгүй.
Монгол улсын хөгжил итгэл найдвараа алдаагүй хэвээрээ. Зүгээр бид хэдийн доороо хий эргэсэн цаг хугацаа л ирэх гээд байна. С.Цэнгүүн гишүүнтэй нас чацуу “Ураны хууль”-ийг гаргаж ирж, ярьж байна шүү дээ. 30 жил хөдөлгөөгүй асуудлуудыг ярьж, гаргаж ирсэн. Ийм шийдвэр гаргах Ерөнхий сайд нэг их биш. Би нэг их долигоноод байгаа юм биш. Санал хураалтаар асуудал шийдэгдэнэ.