Санал хураалтыг нууцаар явуулбал чуулганыг орхиж гарсан АН-ын гишүүдийг ирцэд оруулахгүй


Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байна. Түүнд итгэл хүлээлгэх эсэх асуудалд парламентад олон суудалтай намууд нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байгаа юм. Тэр дундаа Засгийн газраас гарах өргөдлөө өнөөдөр өгсөн АН-ын бүлгийн гишүүдийн байр суурь 2 хуваагдсантай холбоотойгоор АН-ын бүлэг санал хураалтад оролцохгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Ингэснээр нууцаар санал хураалтад оролцох магадлалтай гишүүдийнхээ дэмжлэгийг Л.Оюун-Эрдэнэд өгөхгүй байх бололцоотой гэж АН-ын бүлэг олонхоороо шийдсэн юм. АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцож ирцээ бүртгүүлчхээд саналаа өгөхгүй бол эсрэг саналд тооцогддог дэг бий. Одоогоор гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авч байна. 53 гишүүн асуулт асуухаар бүртгүүлсний тэн хагас нь асуултаа асууж амжаагүй байгаа юм. Тэгэхээр Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” эсэх асуудал шөнө дунд хүртэл үргэлжлэх магадлалтай.

Чуулганы дэгийн дагуу ирцэд орсон гишүүд санал хураалтын үеэр чуулганы танхимыг орхиж гарсан тохиолдолд тухайн асуудал ил хэлэлцэгдэж байгаа бол эсрэг саналд тооцогддог. Харин Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” эсэх асуудлыг шийдэх санал хураалт нууцаар явагдвал чуулганы танхимыг орхиж гарсан гишүүдийг ирцэд тооцохгүй хасах дэг бий гэнэ.

Одоогийн байдлаар Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” эсэх асуудлыг шийдэх санал хураалт явагдах болоогүй бөгөөд ахиад 5-6 цаг үргэлжлэх магадлал байгааг УИХ-ын тамгын газраас мэдээлж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *