ХСҮТ-д туяа эмчилгээ, үйлчилгээг оочергүй болгожээ. Туяа эмчилгээ үйлчилгээг зөвхөн ХСҮТ-д хийдэг байсантай холбоотойгоор уг үйлчилгээг авах иргэд өмнө нь 1-2 сар хүлээж эмчилгээгээ хийлгэдэг байсан бол одооноос 1-2 өдрийн дотор туяа эмчилгээндээ орох бололцоог бүрдүүлжээ. Хими эмчилгээний хүлээгдлийг бууруулах ажлыг орон даяар хэрэгжүүлэх бөгөөд аймаг дүүргүүдийн эмнэлгүүд дээр тус үйлчилгээг үзүүлэх замаар иргэдэд ойртуулах төлөвлөгөөтэй гэнэ.
Хавдрын эмнэлгийн туяа эмчилгээ оочиргүй боллоо
