58 дугаар сургуулиас Дамбадаржаа хүртэлх замыг хааж, шинэчилнэ


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн авто замаас Шадивлан зуслан чиглэлийн 5.3 км авто замыг нийслэлийн Авто замын газар хэсэгчлэн хааж, шинэчилж буй. Энэ хүрээнд 58 дугаар бага сургуулиас Дамбадаржаа хүртэлх авто замыг 6 дугаар сарын 7-ны 01:00 цагаас хааж, 12-ны 06:00 цагт нээнэ. 

Авто зам засах, шинэчлэх ажлын хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэж, асфальт бетоноор хучих юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу!

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *